Сонгуулийн өмнө нам байгуулж, гэр бүлийхнээ бүгдийг нь их хурлын сонгуульд намаасаа нэр дэвшүүлсэн Л.Гүндалай төрхөмдөө буцах нь. Нэгэн цагт та нар л болохгүй байна гээд Ардчилсан нам руугаа “нулимж” байсан хүн өнөөдөр хайртай намдаа эргэж орохоо мэдэгдсэний цаана ямар учир байна вэ?
Тэр Ардчилсан намаасаа гарснаасаа хойш Ард түмний нам, Ард түмнээ хайрлая гэсэн хоёр ч нам байгуулсан. Энэ намууд нь хэдэн гишүүнтэй, ямар үзэл баримтлалтай гэдэг нь тодорхой бус.
Сонгуулиас хойш нам жим явсан Л.Гүндалай гэнэтхэн л Ардчилсан намд элсэхээ мэдэгдэж, хайр зарласны цаад учир юу байж болох вэ гэдгийг өргөдөл хүлээж авсан намынхан бодъё, харъя гэсэн бололтой. Түүнийг гишүүнээрээ элсүүлэх эсэхээ “жич” шийдэх гэнэ лээ.
Ш.ОЧ