Найруулагч шийдвэрээ өөрчиллөө

Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

Найруулагч шийдвэрээ өөрчиллөө

Ард түмний сонголтоор бүтээгдэх түүхэн жанрын “Ганган Төгс” уран сайхны киноны ерөнхий найруулагч Б.Баатар ирээдүйн киноны жүжигчдийг сонгох хариуцлагатай мөчийн өмнө ирээд буй. Тиймээс ч төслийн багийн зөвлөх Р. Батсайхан болон Буриад улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Б. Борхүү нартай хамтран мэргэжлийн жүжигчдийн пробыг үргэлжлүүлсээр байна. Мөн кино код шоу нэвтрүүлгийн проб шоуны үе шатаас шалгаран үлдсэн оролцогчдоос ч дүрийн сонголтоо хийнэ. Киноны гол дүр болох “Ганган Төгс”-ийн дүрд найруулагч 5 хүнийг онцолсны нэг нь проб шоуны оролцогч А. Сүхдорж юм. Гэвч түүнийг ур чадварын хувьд дутмаг байна гэж үзээд найруулагч шийдвэрээ өөрчилж оронд нь проб шоуны оролцогч Г. Бямбадоржыг “Ганган Төгс”-ийн дүрд өрсөлдүүлэх боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж