Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бэлэглэж буй эмчилгээний тоног төхөөрөмжид хэт улаан, ягаан болон инфра улаан туяа эмчилгээний, хэт авиа, электросимуляцийн, хувьсах гүйдлийн болон лазер эмчилгээний тоног төхөөрөмжүүд байгаа юм. Орчин үеийн эмчилгээний эдгээр тоног төхөөрөмжийг нийлүүлснээр тус төвийн эмчилгээ, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чухал хувь нэмэр болно хэмээн албаныхан ихэд сайшаан хүлээн авч байгаа юм.
Сэргээн засалтын үндэсний төв нь улсын хэмжээнд сэргээн засалтын чиглэлээр зөвлөх, чиглүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сэргээн засалтын эмчилгээ, сувилгаа хийх, протез, ортопедийн хэрэгсэл хийж үйлчлэх үүрэг бүхий нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн үйлчилгээний мэргэжлийн төв байгууллага бөгөөд жилд 4500 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилдэг ажээ.