Харцага Т.Баасанхүү түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2016.12.09-нд нийтлэгдсэн

Харцага Т.Баасанхүү түрүүллээ

Монгол улсад Ардчилсан хөдөлгөөн өрнөсний 27 жилийн ойд зориулсан уламжлалт барилдаан өчигдөр /2016.12.08/ "Монгол бөхийн өргөө"-нд боллоо.

Барилдаанд улсын харцага Ш.Уламбаяр, А.Цацабшир, Н.Батзаяа, Т.Баасанхүү, Б.Бат-Өлзий, Х.Гантулга, Д.Бат-Эрдэнэ, улсын начин Н.Бүрэнбаатар, Д.Цогзолдорж, Б.Заяамандах, Б.Сангисүрэн, Б.Амарзаяа, Ц.Одбаяр тэргүүтэй 224 бөх зодоглосноос улсын шинэ харцага Т.Баасанхүү түрүүлж, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар үзүүрлэв.

Их шөвөгт улсын харцага А.Цацабшир, улсын начин Л.Лха-Очир нар шалгарсан бол дунд шөвөгт харцага Х.Гантулга, начин Э.Даш, аймгийн хурц арслан Б.Номиндалай нар үлдлээ. 

Тавын даваа

  1. А.Цацабшир у.х –Ц.Адъяа а.х

  2. Н.Батзаяа у.х – Б.Номиндалай а.х.а

  3. Т.Баасанхүү у.х – Б.Сангисүрэн у.н

  4. Х.Гантулга у.х – Д.Тогтохжаргал а.а

  5. Л.Лха-Очир у.н –Б.Эрдэнэхүү а.х.а

  6. Э.Даш у.н –Д.Амарсайхан у.н

  7. Ш.Мөнгөнбаатар а.х.а –Цэ.Мөнхбаяр а.а

Зургаагийн даваа

  1. А.Цацабшир у.х –гоц мөргөв

  2. Т.Баасанхүү у.х – Б.Номиндалай а.х.а

  3. Х.Гантулга у.х – Л.Лха-Очир у.н

  4. Э.Даш у.н –Ш.Мөнгөнбаатар а.х.а

Долоогийн даваа

  1. А.Цацабшир у.х –Ш.Мөнгөнбаатр а.х.а

  2. Т.Баасанхүү у.х – Л.Лха-Очир у.н

Наймын даваа

  1. Т.Баасанхүү у.х /түрүүлэв/ – Ш.Мөнгөнбаатр а.х.а /үзүүрлэв/

ЭХ СУРВАЛЖ: UNDESNIIBUKH.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж