Ерөнхийлөгчийн амралт ямар үнэтэй вэ?

Хуучирсан мэдээ: 2016.12.09-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн амралт ямар үнэтэй вэ?

Дэлхийн лидерүүд амралт зугаалгадаа хэдий хэмжээний мөнгө зарлагаддаг нь энгийн хүмүүсийн сонирхлыг татдаг байж болно. Тэгвэл, Judicial Watch байгууллагаас Барак Обама АНУ-ын ерөнхийлөгчөөр ажилласан бүрэн эрхийн найман жилийн хугацаандаа ямархуу хэмжээний зардлаар амарсан болохыг тооцоолж үзжээ. Эцсийн дүн нь их ч үгүй, бага ч үгүй 85 сая ам.доллар байв. Өөрөөр хэлбэл, жилдээ 10 сая ам.доллар гэсэн үг. 

АНУ-ын ерөнхийлөгч жил бүр гэр бүлийнхээ хамт Хавайд амардаг байлаа. Гол зардал нь хамгаалалтын алба, нислэг, тээврийн хэрэгсэл, зочид буудал, унааны түрээст үрэгдэнэ. Зочид буудлын зардал гэхэд л нэг сая ам.доллар хэдийнэ давжээ. Харин Обамагийн жилийн цалин нь 400 мянган ам.доллар. Ерөнхийлөгч эдгээр амралт зугаалгынхаа төлөө татвар төлөгчдөд талархсан гэж сонсогдоогүй билээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж