Glamour сэтгүүл Оросын “Оны эмэгтэй”-чүүдийг тодруулжээ

Хуучирсан мэдээ: 2016.12.12-нд нийтлэгдсэн

Glamour сэтгүүл Оросын “Оны эмэгтэй”-чүүдийг тодруулжээ

 Юлия Высоцкая

Glamour сэтгүүлийн орос хувилбарын жил тутмын “Оны эмэгтэй” шалгаруулах XII дахь удаагийн ёслол болжээ. Шагналын гол номинацийн эзнээр “Едим дома” (“Гэртээ хооллое”) төслийг санаачлагч, телевизийн хөтлөгч Юлия Высоцкая тодорчээ.

“Оны жүжигчин”-ээр» Светлана Иванова, “Оны загвар зохион бүтээгч”-ээр Ольга Вильшенко, “Оны дуучин”-аар  Елена Темникова, “Оны тамирчин”-аар спортын гимнастикийн олимпийн аварга Алия Мустафина, “Оны телевизийн хөтлөгч”-өөр “Ревизорро” хөтөлбөрийн од Елена Летучая нар шалгарлаа.

Лайма Вайкуле сэтгүүлийн ёслол дээр  Фото: Glamour

Мөн “Оны тэсрэлт” номинацийн эзнээр “Мастерская Петра Фоменко” театрын жүжигчин Ирина Горбачева, “Оны дэгжин эмэгтэй”-гээр Instagram-ийн 1,8 сая дэмжигчтэй Соня Есьман, “Оны It-Girl”-аар хоол хүргэх Elementaree сүлжээг үүсгэгч Ольга Зиновьева нарыг бас онцлов.

Уламжлал ёсоор шагналыг эрчүүд гардууллаа. Мөн “Тэнгэрлэг дагина” хэмээх тусгай номинацийн эзнээр дуучин Лайма Вайкуле, “Оны баг” номинациар продюсер Яа Рудковская нарыг онцолжээ.

Glamour сэтгүүл “Оны эмэгтэй” шагналыг анх 1990 онд АНУ-д  гардуулсан юм. Орос хувилбарын шагнал нь 2005 оноос эхэлжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж