
Хакканийн сүлжээнийх нэрээрээ алдартай газар нутагт Афганистаны тусгай хүчин болон хүнд зэвсэг агссан хэд хэдэн бүлэглэлүүдийн хооронд болсон зэвсэгт мөргөлдөөн өнгөрсөн лхагва гаригт эхэлж, пүрэв гаригийн шөнө хүртэл үргэлжилжээ. Уг мөргөлдөөнөөс гадна ням гаригт Хелманд мужид таван тэмцэгч амь үрэгдсэний дотор Талибаны удирдагчдын нэг байсан байна. Энэ үйл явдал Афганистаны тусгай хүчин Кабул болон Панжшир мужуудад энхийг сахиулах ажиллагаагаа дуусгавар болгох үетэй давхацжээ.
Ажиглагчид Хакканийн сүлжээг Талибанчуудтай нягт холбоотой ажиллаж, Пакистаны хил орчмын нутгаар байрладаг гэж үздэг.
Б.Энх