9500 жилийн өмнө амьдарч байсан хүний дүрийг сэргээжээ

Хуучирсан мэдээ: 2016.12.12-нд нийтлэгдсэн

9500 жилийн өмнө амьдарч байсан хүний дүрийг сэргээжээ

Их Британид 9500 жилийн өмнө Иерихонд амьдарч байсан хүний дүрийг сэргээн бүтээв. Британийн музей болон Байгалийн музейн мэргэжилтнүүд нүүрийг сэргээх  ажлыг хийжээ гэж Seeker сайт мэдээлжээ.

Палестины Иерохон хотод 1953 онд хийсэн малтлагын үеэр Кэтлин Кеньоны олсон долоон хохимойн толгойн ясны нэгээр нүүрийг бүтээсэн бөгөөд ингэхдээ эрдэмтэд  3D загварчлалыг ашиглажээ. Загварыг нь гипсээр бүтээжээ.

Толгойн ясаар нь тэр хүнийг насанд хүрсэн эрэгтэй байсан гэдгийг тогтоосон бөгөөд уг хүн амьд байхдаа хамрын ясаа гэмтээж байсан ч нас барах үед нь энэ гэмтэл бараг эдгэсэн байжээ. Бас бага байхад нь толгойн хэлбэрийг гонзгой  болгон өөрчлөхийн тулд тусгай аргаар боож байсан гэсэн дүгнэлтийг эрдэмтэд хийжээ. Ийм заншил одоо ч зарим үндэстэнд байдаг.

Хэрэв толгойн яснаас нь ДНК гарган авч чадсан бол түүний үс ба нүдний өнгийг тогтоож болох байжээ. Гэхдээ ийм эртний хүмүүсийн үлдэгдэлд ДНК хадгалагдан үлдэх боломж бараг байхгүй ажээ. Тэгээд ч араг ясыг гэмтээхээс эрдэмтэд болгоомжилжээ. Ирээдүйд технологийн хөгжлийн явцад үүнийг хийж болно гэсэн найдлагатай байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж