Сангийн сайдын зарим ажлыг удаашралтай байна гэж дүгнэжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

Сангийн сайдын зарим ажлыг удаашралтай байна гэж дүгнэжээ

Үүнд, Үнэт цаасны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх үнийн хөөрөгдлийг судлах загваруудыг боловсруулж, мөнгөний бодлогын чиглэлээр шийдвэр гаргалтад харгалзах зэрэг ажлууд байна. Эдгээрийг одоогийн Засгийн газар мөрийн хөтөлбөртөө тусгаж, Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд гүйцэтгэхийг төлөвлөсөн байгаа юм. Харин энэ оны хагас жилийн байдлаар Сангийн сайдын ажлыг дүгнэхэд, түүний гэрийн даалгавар 80 гаруй хувьтай гарсан хэдий ч шаардлагатай зарим ажил удаашралтай байгааг онцолжээ.

Мөрийн хөтөлбөрийн хугацаанд сангийн сайд дангаар болон Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороотой хамтран 41 арга хэмжээг хариуцан хэрэгжүүлэхээр даалгасан байна.Үүний 29 нь Сангийн сайд дангаараа хариуцах ажил байгаа бол 12 нь Сангийн сайд ахлан ҮХШХ-той хамтран биелүүлэх даалгавар байна. Сангийн яамны Дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээний газраас Сангийн сайдын дангаар болон ҮХШХ-той хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний хэрэгжилтэд 2011 оны эхний хагас жилийн байдлаар хяналт-шинжилгээ хийхэд 80.24 хувийн биелэлттэй гарчээ. Сангийн сайдын дангаар хэрэгжүүлэх 29 арга хэмжээний хэрэгжилт 81.72 хувийн биелэлттэй, ҮХШХ-ны даргатай хамтран хэрэгжүүлэх 12 арга хэмжээний хэрэгжилт 76.67 хувийн хэрэгжилттэй байна. Харин Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд шийдвэрлэх дараах асуудлуудыг удаашралтай байна гэж дүгнэсэн байна. Үүнд, -Улсын төсөв болон хувийн хэвшлийн томоохон аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн эдийн засгийн үр өгөөжид бодлогын дүн шинжилгээ хийж, нийт эдийн засгийн хөрөнгийн хуваарилалт, ашиглалтыг сайжруулах, санхүүгийн нөөц, эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үндэслэл, зөвлөмж боловсруулж, Засгийн газрын санхүү, эдийн засгийн нэгдсэн зохицуулалтад тусгаж ажиллана. (2009-2012) – СЭЗБГ, ТБГ – Хэрэгжилт 35 хувь

-Хөдөлмөрийн бүтээмжийг эдийн засгийн бодит салбар бүрээр судалж тооцоолон, бүтээмж дээшлүүлэх арга хэмжээг олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулна. (2009-2012) – СЭЗБГ – Хэрэгжилт 55 хувь

-Засаг захиргааны шинэчлэл хийх, төрийн байгууллагуудын бүтэц, орон тоо, зардлыг бууруулах санал, Засгийн газрын бараа, үйлчилгээний зардлыг багасгах хөтөлбөр боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. (2009) – ТБГ –Хэрэгжилт 50 хувь гэсэн бол Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороотой хамтран хийх ажлаас дараах ажлуудад анхаарал хандуулж, шуурхайлах хэрэгтэй гэжээ.

Б.УНДРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж