Хойдуудын туршилтын сургуулилалтыг БНСУ эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2016.12.12-нд нийтлэгдсэн

Хойдуудын туршилтын сургуулилалтыг БНСУ эсэргүүцэв

Хойд солонгосчууд БНСУ-ын Ерөнхийлөгчийн ордныг дайран эзлэх сургуулилалт хийснийг Өмнөд Солонгосын Засгийн газар эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ хэмээн Ионхап агентлаг мэдээллээ.

"Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн авлигын дуулиантай холбоотойгоор түүнд итгэл үзүүлэх эсэх асуудал яригдаж байгаа энэ үед Өмнөдтэй харьцуулахад хойдуудын бүх юм тайван байгаа гэж харуулах зорилготой ийм алхам хийж байна” хэмээн Үндэсний эв нэгдлийн яамны төлөөлөгч Чон Жун Хи Ионхап агентлагт ярьжээ.

Ийм сургуулилалт хийсэн мэдээг Хойд Солонгосын хэвлэлүүд мэдээлсэн бөгөөд энэ сургуулилалтад тус улсын удирдагч Ким Чен Ун байлцсан ажээ.

А.ШАРАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж