Киргизчүүдийн 79.6 хувь нь Үндсэн хуулиа өөрчилнө гэв

Хуучирсан мэдээ: 2016.12.12-нд нийтлэгдсэн

Киргизчүүдийн 79.6 хувь нь Үндсэн хуулиа өөрчилнө гэв

Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах эсэх асуудлаар арванхоёрдугаар сарын 11-ний Ням гаригт Киргиз даяар явагдсан бүх нийтийн санал хураалтын гар тооллогыг хийж дууссаныг тус улсын Сонгуулийн төв хорооны Хвэлэлийн алба мэдээллээ.

Урьдчилсан дүнгээр нийт хүн амын 79.6 хувь нь Үндсэн хуульд өөрчлөлт оруудах нь зүйтэй гэсэн санал өгчээ. Энэ нь 955 мянган сонгогч гэсэн үг. Харин 15,4 хувь буюу 184 мянга орчим хүн эсэргүүцсэн байна.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, тус улсад эрх мэдлийн тэнцвэрийг хангах, парламентыг бэхжүүлэх зорилготой юм.

А.ШАРАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж