53 нийтийн хоолны газрын үйл ажиллагааг зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

53 нийтийн хоолны газрын үйл ажиллагааг зогсоожээ

Нийтийн хоолны газарт Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгалт хийжээ. Уг шалгалтын дүнг өнөөдөр МХЕГ-ын даргын зөвлөлөөр танилцууллаа. Уг шалгалтаар нийт 53 нийтийн хоолны үйл ажиллагааг түр хугацаагаар хаасан байна.  Шалгалтад 1018 нийтийн хоолны газраас 3150 зөрчил илэрч, зөрчил арилгуулах 780 заалт бүхий 128 албан шаардлага хүргүүлжээ. Мөн чанар аюулгүй шаарлага хангаагүй  144 мянган  төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг хэрэглээнээс хасч, есөн сая төгрөгийн торгууль ногдуулжээ.  Орон нутгийн зам дагуу байрлах нийтийн хоолны газрыг ч мөн шалгасан байна. Харин Мэргэжлийн хяналтын газрын даргын зөвлөлөөр энэ удаагийн шалгалтыг дутуу хийсэн гэж үзэн дахин шалгалт явуулахаар болжээ.

Ш.Оюун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж