
Олон орны залуус хөлбөмбөгөөр хичээллэдэг боловч дэлхий тавцанд гарах боломж тэр бүр олддоггүй. Иймд төслийг санаачлагчид “Энэ арга хэмжээний хүрээнд Монголын хүүхэд, залууст дэлхийн давцанд гарах боломжийг нээн өгч байгаагаар онцлогтой” гэж байлаа. Мөн Монголын хөлбөмбөгийн хорооноос ирээдүйн 200 хөлбөмбөгчид “АС Милан” багийн өмсгөлийг өнөөдөр гардууллаа. Харин маргаашнаас эхлэн ерөнхий боловсролын тавдугаар сургууль мөн 96 дугаар сургууль, 97 дугаар сургууль дээр баасан гариг хүртэл сургалт зохион байгуулж, бямба гаригт хүүхдүүдийн хооронд нөхөрсөг тоглолт зохион байгуулах юм. Тус тоглолтын үеэр гурван хүүхдийг шалгаруулж, “АС Милан”-ы тоглогчид, дасгалжуулагчид, мөн Франко Барези нарын хамт Монголын хөлбөмбөгийн шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийх гэнэ. Мөн өнөөдөр 19.00 цагаас С1 телевизээр фанатуудын уулзалт зохион байгуулахаар төлөвлөөд буй ажээ.
О.Мичидмаа