“Unionpay” тамирчдад тусална

Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

“Unionpay” тамирчдад тусална

БНХАУ-ын Шинжинь хотноо 2011 оны наймдугаар сарын 12-23-ны өдөр 200 гаруй орны 13500 тамирчин өрсөлдөх дэлхийн оюутны спортын зуны 26-р Универсиад наадам болохтой холбогдуулан Монголын баг тамирчдад Голомт банкны түнш UnionPay байгууллага санхүүгийн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаар болжээ. Голомт банк, UnionPay байгууллага болон Монголын оюутны спортын холбооны хамтын ажиллагааны хүрээнд:

  • Тус наадамд оролцох Монголын баг тамирчид болон Монголын оюутны спортын холбооны үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлэн гэрээ байгуулах
  • Наадмын баг тамирчдад UnionPay картанд мөнгө байршуулан бүх төлөөлөгчдөд олгох
  • Наадамд медаль хүртэх магадлалтай жүдо, шатар, буудлагын төрөлд оролцох тамирчидын тоглолтын хувцасанд UnionPay байгууллагын лого байрлуулах

UnionPay байгууллага өмнө нь “Гуанжоу-2010” Азийн 16-р наадамд оролцсон Монголын баг тамирчдад санхүүгийн дэмжлэг үзүүлж  байсан юм. Голомт банк UnionPay байгууллагатай хамтран 2010 оны нэгдүгээр сард БНХАУ-ын нутаг дэвсгэрээс гадна дэлхийн зах зээлд анх удаа UnionPay юаний карт гаргаж байгаа ажээ.

UnionPay байгууллагаас Монголын баг тамирчдад үзүүлж буй ивээн тэтгэлгийн  арга хэмжээ өнөөдөр Бодь цамхагт болж, тус байгууллагын болон Голомт банкны удирдлага, Монголын баг тамирчдын ахлагч, БТСГазрын дарга Ч.Наранбаатар, МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, баг тамирчид, дасгалжуулагч нар оролцлоо.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж