Дорноговь аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийндагуу иргэд, оршин суугчдын хүсэлтээр нийтийн орон сууцны дулааны алдагдлыг багасгах, иргэдийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, хотын төвийн орон сууцны барилгуудын өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд Сайншанд сумын зарим хуучин нийтийн орон сууцны орцны хаалга, цонхыг шинэчилж байна.
Тус ажлын гүйцэтгэгчээр “Глобал Гейтвей” ХХК шалгарч, нийт 24 ш орон сууцны 44 ш хаалга, 149 ш цонхыг шинэчлэх бөгөөд ажлын явц 70 гаруй хувьтай явагдаж байна.
Цаашид зарим сумдын хуучин засвар шинэчлэлт хийх шаардлагатай нийтийн орон сууцны дээвэр, инженерийн шугам сүлжээг шинэчлэх, дулааны алдагдлыг бууруулах ажлыг үе шаттайгаар хийх юм.
ЭХ СУРВАЛЖ: DORNOGOVI.GOV.MN