Жанжин Мижид дуулалт жүжигт мөнхөрнө

Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

Жанжин Мижид дуулалт жүжигт мөнхөрнө

Дундговь аймаг байгуулагдахад анхны даргаар томилогдон ажиллаж байсан жанжин Мижидийн дүрийг тайзнаа амьдруулж, аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын уран бүтээлчид дуулалт шинэ жүжгийг үзэгчдэдээ толилуулахаар зэхэж байна. Дундговь аймаг голомтоо асаасан үеийг аймаг удирдсан анхны дарга жанжин Мижидийн амьдрал түүхээр энэ жүжигт өгүүлжээ. Жүжгийн гол дүр Жанжин Мижид хэмээх түүхт хүн бол Эрдэнэдалай сумын Билүүтийн голд 1897 оны улаагчин Тахиа жил малчин ард Чимэдийн 13 хүүхдийн нэг болон төрсөн. 1935 онд улсын начин, 1938 онд улсын заан цол хүртэж байжээ. 1943 онд Улаан армид бэлэг хүргэсэн 1941 онд Дундговь аймгийн анхны даргаар томилогдон ажиллаж байсан түүх намтартай хүн юм.Цэргийн алба хаасан түүнийг Дундговь аймгаа удирдаад удаагүй байхад морьт отрядын жанжнаар томилсон байдаг. Дайн дууссаны дараа морьт отрядын жанжин Мижид нутагтаа эргэн ирж байгаагаар жүжиг төгсөнө. Энэ түүхт хүний дүрийг залуу жүжигчин Б. Энхбаяр, жанжин Мижидийн гэргийн дүрийг Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан, “Гэгээн муза” улсын уралдааны шилдэг эмэгтэй дүрийн шагналт жүжигчин Б.Алимцэцэг нар бүтээж байгаа аж. Жүжгийн зохиолыг Төрийн соёрхолт зохиолч Дамбын Төрбат, зохиолч Төрбатын Зөнбилэг, жүжгийн хөгжмийг хөгжмийн зохиолч Н.Эрдэнэчулуун нар туурвиж, Урлагийн гавьяат зүтгэлтэн, СУИС-ийн багш, доктор профессор С.Сугар ерөнхий найруулагчаар ажиллаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж