Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа Найрамдлаар овоглосон Дархан хотын 90-93 оны төгсөгчдийг нэгтгэн аймаг орон нутгаа хөгжүүлэхэд тэдний дуу хоолойг олон нийтэд хүргэх гол зорилготой “Бид нэг үеийнхэн” арга хэмжээг Улсын Их Хурлын гишүүн Болдын Жавхлан өнгөрсөн жилээс эхлэн санаачилжээ.
2016 оны “Бид нэг үеийнхэн” арга хэмжээг 1991 оны залуус хамтран зохион явуулсан бөгөөд тус арга хэмжээнд 200 гаруй залуус оролцож Төрийн Ордон, Монгол банкны Эрдэнэсийн сангийн музейтэй танилцан үдшийн цэнгүүнээр өндөрлөсөн байна. Энэ жилийн арга хэмжээнд санаачлагч УИХ-ын гишүүн Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр,А.Сүхбат, Б.Батзориг, Ж.Батзандан болон бусад зочид төлөөлөгчид урилгаар оролцон хамт олны хошуучлан ажилласан зарим залуусыг Засгийн газрын шагналаар шагнаж урамшуулжээ. Мөн Дархан хотоос тус арга хэмжээнд олон төгсөгчид ирж оролцсон байна. Дараа жилийн энэхүү арга хэмжээг Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа 93 оны залуус зохион байгуулах ажээ.
ЭХ СУРВАЛЖ: DARKHAN.GOV.MN