Танин мэдэхүйн хоёр дахь цуврал ном хэвлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2016.12.12-нд нийтлэгдсэн

Танин мэдэхүйн хоёр дахь цуврал ном хэвлэгдлээ

Монгол улсын Шинжлэх ухааны Академиас /ШУА/ хоёр дахь жилдээ ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их, дээд сургуулийн оюутнуудад зориулан эрхлэн гаргаж буй шинжлэх ухаан, танин мэдэхүйн цуврал 12 бүтээлийн нээлт өнөөдөр болж байна.

ШУА-иас 2015 онд шинжлэх ухаан, танин мэдэхүйн цуврал 10 номыг бүтээж, аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын 230 гаруй сургуулийн сурагчдын хүртээл болгосон билээ. Харин энэ жил тус цувралын үргэлжлэл болгон “Эх дэлхий”, “Монголын эзэнт гүрэн”, “Дэлхийн шашин”, “Хотжилт”, “Хэл гэж юж вэ?”, “Монгол орны эртний амьтан ургамал /мезозойн эрин-динозавр/”, “Монгол орны хөхтөн амьтан”, “Монгол орны сонирхолтой цэцэгт ургамал”, “Тоон гарын үсэг”, “Вирусын гаралтай өвчин”, “Хачгаар халдварлагддаг өвчнөөс сэргийлэх нь”, “Хог хаягдлын шатаалтаас үүсэх хорт бодисууд” зэрэг сонирхолтой 12 товхимлыг эрхлэн гаргаад байна.

Хүүхэд багачуудад зориулан хялбаршуулсан товхимол гаргаснаар тэдэнд шинжлэх ухааны мэдлэг олгох, цаашлаад шинжлэх ухаанч иргэн болон төлөвшүүлэх чухал ач холбогдолтой юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж