Н.Содбилэг сурагчдын дэлхийн аварга болов

Хуучирсан мэдээ: 2016.12.13-нд нийтлэгдсэн

Н.Содбилэг сурагчдын дэлхийн аварга болов

ОХУ-ын Сочи хотноо болсон шатрын сурагчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хөвгүүдийн 7 хүртэлх нээлттэй ангилалд Наранболдын Содбилэг түрүүллээ. Арванхоёрдугаар сарын 2-12-ны өдрүүдэд болсон 16 дахь удаагийн тэмцээнд 35 орны 520 шатарчин өрсөлдсөн юм. Манай улсаас 14 тамирчин оролцож, Н.Содбилэг сурагчдын дэлхийн аваргын медалийн буухиаг үргэлжлүүллээ.

Манай шатарчид анх 2006 онд Чех улсад болсон сурагчдын багийн дэлхийн аваргад түрүүлж байсан. Түүнээс хойш хувийн төрлөөр анх 2010 онд их мастер А.Энхтуул аваргын алтан медалийг хүртэж байсан юм. Өдгөө сурагчдын дэлхийн хошой аварга цолыг А.Энхтуул, аварга цолыг Б.Баасансүрэн, Е.Төгстөмөр, Д.Амартүвшин, Ц.Лхагвасүрэн, Н.Содбилэг нар хүртээд байна. Мөн Ц.Лхагвасүрэн, П.Энхзул, Л.Очирбат, Э.Ану, Д.Мөнхзул, Д.Өнөрзул нар мөнгө, Х.Баясгалан хүрэл медаль хүртжээ. 

2016 оны сурагчдын Дэлхийн аваргад оролцсон баг тамирчид өнөөдөр эх орондоо ирнэ.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж