
Малчид, тариаланчид өөрсдийн үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг хоршоо болон брокероор дамжуулан биржийн зах зээлд худалдаалахаар зохицуулалт хийх эрх зүйн боломж бүрдсэн байна. Цоо шинэ салбар тул боловсон хүчин бэлтгэхээс эхлээд ажил их. Иймд уг хуулийг батлагдсан өдрөөс хойш нэг жилийн дараа буюу 2012 оны зургадугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр болжээ. Энэ нь хөдөө аж ахуйн салбөарт хийж буй нэг том алхам гэдгийг П.Алтангэрэл гишүүн онцоллоо.
“Монгол мал” хөтөлбөрийн шугамаар тодорхой ажлууд мөн хийжээ. Тэмээ, хонины ноосонд урамшуулал олгох, үр тариа, мах, сүүний чиглэлээр ч арга хэмжээ авсан байна. Одоо арьс ширний чиглэлээр асуудал боловсруулах үлдээд байгаа аж.
Дээрх хуулийг баталсантай холбогдуулан Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг мөн УИХ баталжээ. Уг хуулиар экспортод гаргаж байгаа бараа, түүхий эдийн гарал үүслийг хөдөө аж ахуйн бараа, түүхий эдийн биржийн тодорхойлолтод үндэслэн гэрчлэхээр хуульчилжээ.
Д.ОЮУН