Метилийн спиртэд хордсон Дорнод аймгийн 15 иргэн эмнэлгээс гарчээ. Тус аймгийн “Dornod.net” сайтад мэдээлснээр 15 иргэний биеийн байдал сайжирсан тул эмнэлгээс гарсан гэжээ.
Дашрамд дуулгахад, өнгөрсөн сарын 26-нд Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч компанийн ажилтнууд үл мэдэх шингэн ууж хордсоны улмаас дөрвөн хүн нас барж, 15 нь эмнэлэгт хүргэгдсэн билээ. Учир битүүлэг шингэнийг Улаанбаатар хот дахь Үндэсний лавлагаа лабораторид шинжлүүлэхэд метинол хэмээх бодис байсныг тогтоосон юм.
Б.ЗАЯА