Хонгконгод Сонгуулийн хорооны гишүүдийг сонгох сонгууль явагдаж байна. Энэ нь ирэх онд ерөнхийлөн захирагчийг сонгоход шууд оролцоотой учраас хонгконгчуудын хувьд чухал сонгууль юм. Гэвч сонгуулийн хорооны гишүүдийг сонгоход хонгконгчуудын дөнгөж зургаан хувь нь саналаа өгч оролцох эрхтэй байдгаас ардчилсан бус сонгууль хэмээн шүүмжилдэг байна.
Хонгконг нь 1997 онд Хятадын мэдэлд онцгой эрхтэйгээр эргэн ирсэн юм. Гэвч ардчиллын идэвхтнүүд Хонгконгийн хэрэгт Бээжин дэндүү их оролцдог хэмээн шүүмжилдэг аж.
Үүний зэрэгцээ Хонгконгийн ерөнхийлөн захирагч Люн Чун Ин ирэх сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ мэдэгджээ. Түүнийг ерөнхийлөн захирагч болсны дараа 2014 онд Хонгконгод олныг хамарсан ардчиллын төлөөх суулт, жагсаал болсон юм. Тухайн үед хонгконгчууд Бээжингээс хараат бусаар ерөнхийлөн захирагчаа сонгохыг шаардан босч байв.
Эх сурвалж: ВВС
Б.ТУЯА