Шувууны аж ахуйд шалгалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

Шувууны аж ахуйд шалгалт хийжээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шувууны аж ахуй, түүний гаралтай түүхий эд бүтээгдэхүүний чанарт шалгалт хийжээ. Уг шалгалтыг нийт 24 шувууны аж ахуйн нэгж болон өрхийн аж ахуйн нэгжид хийсэн байна. Шалгалтаар шувууны аж ахуй нэгжүүдийн 95 хувь нь дэргэдээ мал эмнэлгийн салбар, ариун цэвэр, эрүүл ахуйн үзлэг, шинжилгээний байргүй байсныг илрүүлжээ. Мөн сангас, хорогдлыг зориулалтын цэгт ангилж хаядаггүй, гүний худгийн шинжилгээгүй, 20 хувь нь шинээр шувуу авахдаа мал эмнэлгийн ариун цэврийн гэрчилгээгүй зэрэг зөрчлүүд илэрчээ. Нийт аж ахуй нэгжийн 16-д нь эрсдэлтэй буюу шаардлага хангаагүй гэсэн улсын байцаагчийн дүгнэлт гаргасан байна.  Мөн цаашид мал аж ахуй, үйлдвэрийг эрчимжүүлж, стандартын дагуу үйл ажиллагааг нь өргөтгөн, шинэчлэх шаардлагатай гэж үзэв.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж