Өнөөдөр хуралдаж буй МАН-ын долдугаар Бага хурлын төлөөлөгчид тус намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгаланг томиллоо. Тэрбээр өнгөрсөн зургадугаар сарын УИХ-ын сонгуулиас хойш энэ албанд үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм. Бага хурлаас ЕНБД-д ганцхан түүний нэрийг дэвшүүлсэн юм.
1981 оны арваннэгдүгээр сарын 27-нд Говь-Алтай аймагт төрсөн. Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга, НИТХ-ын намын бүлгийн ахлагч, хурлын төлөөлөгч. Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг.
Ажилласан жил:
- 2000-2007 онд “Соёмбо принтинг” ХХК –д Ерөнхий менежер, Захирал
- 2007-2009 онд “Монгол Шуудан” ТӨҮГ-т Маркетинг төлөвлөлтийн газрын дарга
- 2009-2012 онд МАН-ын ХМОНХХ-н дарга
- 2008-одоог хүртэл Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч
- 2012-одоог хүртэл НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга
Т.НОМИН