Шинэ жилийн баяр дөхөж, гацуур модны эрэлт ихэсчээ. 3, 4 дүгээр хорооллын замын хойд талд гацуур модыг ярайлган засч, эгээ л ой модонд явж буй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Гацуур сонирхсон иргэд ч олноор цугларч, хөл хөдөлгөөн их байна.
Энэ жилийн хувьд цасанд дарагдсан мэт гацуур ид моодонд оржээ. Өндөр нам, өтгөн, сийрэг, цастай, боргоцойтой гээд олон янзын гацуур худалдаалж байна. Иргэдийн хувьд ихэвчлэн цасанд дарагдсан, боргоцойтой, аль болох амьд мэт гацуурыг сонгож буй талаар худалдаачид хэллээ.
Харин гацуурын дундаж үнэ 150 мянган төгрөг. Чимэглэлгүй, сийрэг, жижгэвтэр гацуурыг эндээс 50-70 мянган төгрөгөөр авна. Харин амьд мэт харагдах, сүрлэг гацуурыг 150 мянгаас дээш үнээр авна. Ерөнхийдөө 50-300 мянган төгрөгийн хооронд үнэтэй байна.
Харин өнгө өнгийн том, жижиг хэмжээтэй тоглоомон чимэглэлүүдийг багц багцаар нь эгнүүлжээ. Чимэглэл нь үнийн хувьд 3000-20000 төгрөгийн үнэтэй байлаа. Өнгийн урт саа 1000-2500 төгрөг. Мөн шинэ жилийн багт наадамд зориулсан төрөл бүрийн маск, багууд 500-6000 төгрөгийн үнэтэй, сонголт ихтэй. Бүжиглэдэг, дуулдаг бяцхан “Санта клаус”-ууд 5000-25000 төгрөг, өвлийн өвгөнтэй ханын наалт 1500-6000 төгрөг, гэрлэн чимэглэл 15-25 мянган төгрөгийн үнэтэй байна.
Б.ЗАЯА