Тайландын шинэ хаан анхны өршөөлөө үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2016.12.12-нд нийтлэгдсэн

Тайландын шинэ хаан анхны өршөөлөө үзүүлэв

Энэ сарын 1-нд хаан ширээндээ заларсан Тайландын хаан Маха Ватчиралонгкон Бодинтхаратхеппхаяварангкун (Рама X) эхний зарлигаа гаргаж, хоригдлуудад өршөөл үзүүлжээ.

Хааны анхны өршөөлөөр хөнгөн ялтай хоригдлууд, мөн архаг өвчтэй болон ахмад настай хоригдлууд суллаж, өмнө хөнгөн ял шийтгэгдсэн хүмүүсийг ялаас чөлөөлж байгаа аж. Тухайлбал, шүүхийн шийдвэрээр олон нийтийн ажил хийж байгаа, мөн гурав хүртэл сарын ялтай, батлан даалтаар суллагдсан, эдлэх ялынхаа гуравны нэгийг эдэлсэн хүнд өвчтэй, хараагүй ялтнууд, мөн ялынхаа сүүлийн жилийг эдэлж байгаа ялтнууд өршөөлд хамрагдаж байгаа юм. Бас ялынхаа талыг эдэлсэн 60 наснаас дээш насны эмэгтэйчүүд, цаазын ялтай ялтнуудыг өршөөж бүх насаар нь хорих ялаар сольж байгаа ажээ.

А.ШАРАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж