“Toyota” 2011 онд Prius Minivan гаргана

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

“Toyota” 2011 онд Prius Minivan гаргана

Дэлхийн авто зах зээлд манлайлагч Японы “Toyota Motor” корпорацийн Prius автомашин хибрид буюу давхар хөдөлгүүртэй автомашины салбарт хувьсал хийж чадсан билээ. Харин өдгөө тус компани амжилт дагуулсан Prius автомашиныхаа minivan хувилбарыг гаргахаар ажиллаж байгаа ба ирэх оноос эхлэн энд тэндхийн үзэсгэлэнгийн танхим болон showroom-д байрлуулах гэнэ. “Toyota”-гийн мэдээлснээр шатахуун болон эдийн засагт хэмнэлттэй Prius Minivan нь гурван эгнээ суудалтай учир 5-7 хүнийг нэг дор тээвэрлэх боломжтой юм.
2010 оны Хойд Америкийн олон улсын авто шоуны үеэр “Toyota” компани Prius-ын гэр бүлд хамаарах шинэ загварыг үйлдвэрлэнэ хэмээн ам гарсан юм. Үнийн тухайд Prius Minivan нь Prius суудлын тэрэгтэй ойролцоо байх боловч компанийн зүгээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Дашрамд сонируулахад, “Toyota” ойрын хэдэн жилийн хугацаанд найман өөр төрлийн хибрид автомашин үйлдвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж