Хиймэл нунтаг цус зохиожээ

Хуучирсан мэдээ: 2016.12.13-нд нийтлэгдсэн

Хиймэл нунтаг цус зохиожээ

Усанд найруулж болдог нунтаг цус хүмүүсийн амьдралыг хадгалах онцгой тохиолдол хэрэг болох ажээ.

Вашингтоны анагаахын сургуулийн мэргэжилтнүүд уушгинд хүчил төрөгчөөр амархан хангагдаад бие организмаар тарах хиймэл эритроцитыг бүтээжээ. Энэ хиймэл цус нунтаг хэлбэрээр байж болох гэнэ. Донорын цус дутагдалтай үед түүнийг усаар найруулан хэрэглэж болох гэнэ. Мөн донорын эрхтэнг зөөн тээвэрлэхэд ашиглаж болох гэнэ.

Паприкийн нунтаг шиг харагдах нунтаг тусгай полиэтиэтилен уутанд хадгалагдан авч зөөж явахад амар гэнэ. Хадгалагдах хугацаа нь жил орчим гэнэ. Ная орчим жил эрдэмтэд хиймэл цус бүтээхээр оролдож байгаа ба хамгийн том асуудал нь хиймэл цус хүчил төрөгчийн бие мах бодид хүргэж чадахгүйд байжээ.

Шинэ хиймэл цусыг хүний гемоглобины үндсэн дээр бүтээн хиймэл полимерийн хольжээ. Цусны хиймэл эсийн полимерын бүрхүүл нь гемоглобиныг цусан дахь азотын оксидтай харилцан үйлчлэхээс нь хамгаалдаг ажээ.

Лабораторын харх, хулгана дээр хийсэн туршилт нь хиймэл улаан биет хүчил төрөгчийн бие мах бодид үр дүнтэйгээр хүргэж жинхэнэ цус юлэгдсэн хулганаас онцлох зүйлгүй байжээ.

Хиймэл цус жинхэнийг хэзээ ч сольж чадахгүй. Ердийн эритроцитууд нь цусанд 120 хоног үйлчилдэг бол хиймэл цус нь 8-12 цагийн турш үр нөөтэй байх юм. Одоо тэднийг молтогчин туулай, бич дээр туршаад хүмүүст туршилтыг шилжүүлэх ажээ. Хиймэл цус зөвхөн хүчил төрөгч хүргэх үүргийг биелүүлж байгаа бол цус олон үүрэг ажиллагаатай.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж