ОХУ-д Ми-8 нисдэг тэрэг осолджээ

Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

ОХУ-д Ми-8 нисдэг тэрэг осолджээ

ОХУ-ын зүүн хэсэгт даваа гаригийн өглөө Ми-8 нисдэг тэрэг осолдож, таван зорчигчийн гурав нь амиа алдаж, хоёр нь хүнд гэмтсэн талаар Синьхуа агентлаг мэдээлжээ.

Ойрхи дорнодын хямралыг зохицуулах төвийн мэдээлснээр нисдэг тэрэг Чукоткын автономит мужийн хойд хилээр туршилтын нислэг үйлдэж явсан бөгөөд газардахын өмнөхөн хөдөлгүүрүүдийн нэг нь ажиллагаагүй болсны улмаас осолдсон байна. Осолдсон нисдэг тэрэгний галыг бүрэн унтраасны дараа цагдаа болон хуулийн байгууллагын ажилтнууд хэргийн газар дээр үзлэг шалгалтыг явуулж эхэлжээ.

Мөн энэ сарын эхээр Оросын “UTAir” агаарын тээврийн компанид харьяалагддаг өөр нэгэн Ми-8 нисдэг тэрэг Сибири рүү газрын тосны ажилчид тээвэрлэж яваад осолдож, хоёр хүний амийг авч, 14 хүнийг гэмтээсэн хэрэг гарч байсан юм.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж