
Өмнө нь иргэд төгрөг гэхээсээ илүү валютын хадгаламжид хошуурах үед энэ хэмжээ хэтэрхий өндөр байсан гэнэ. Төв банкны зүгээс авч явуулсан арга хэмжээний үр дүнд төгрөгийн ханш зохистой хэмжээгээр чангарснаар иргэд үндэсний валютад итгэж, төгрөгийн хадгаламжийн хэмжээ ихэсчээ. Тэгэхээр төгрөг, валютын дээрх харьцаа аюултай төвшин биш төдийгүй, харин ч төгрөгөөр илэрхийлэгдэх хэмжээ муугүй хэмжээнд хүрээд байгаа гэнэ. Харин валютын хадгаламж өмнөхөө бодвол харьцангуй буурчээ.
Мөнгөний бодлого тодорхойлогчид энэхүү мэдээнд байнгын анхаарал хандуулдаг нь учиртай. Хэрвээ харилцах болон хадгаламжийн данс валютаар илэрхийлэгдэх хэмжээ төгрөгөөс давамгайлвал эдийн засгийг үерийн ус шиг хамаад явчих аюултай гэнэ. Тиймээс иргэдийн үндэсний валютдаа итгэх итгэл өндөр байх нь чухал ажээ.
Нийт арилжааны банкууд дахь хадгаламж болон харилцах дансны үлдэгдэлдлийн дээрх хэмжээг өмнөх оны мөн үетэй харьцуулахад даруй нэг их наядаар өссөн дүн юм байна. Та дараах хүснэгтээс сүүлийн 12 сарын байдлаар иргэдийн харилцах болон хадгаламжийн дансны үлдэгдлийн хэмжээ төгрөг, валютаар хэрхэн өөрчлөгдсөнийг хараарай.