ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ долоо хоногт Японд айлчлах гэж байгаа нь дэлхий нийтийн анхааралд байна.
Владимир Путины айлчлал энэ сарын 15-16-нд болох бөгөөд айлчлалынхаа үеэр Владимир Путин Японы Ерөнхий сайд Шинзо Абегийн төрсөн нутаг Ямагути мужид зочлох юм.
Энэ айлчлалын үеэр тус хоёр улсын хооронд байгаа газар нутгийн маргааныг эцэслэх сонирхолтой байгаагаа Японы Ерөнхий сайд хэлсэнийг өнөөдөр оросын болон японы хэвлэлүүд дамжуулж байна. ОХУ болон Японы хооронд Курилын арлуудын эзэмшлээс үүдэлтэй газар нутгийн маргаан 1945 оноос хойш байгаа бөгөөд хэн хэнийх нь хувьд эмзэг сэдэв юм.
"ОХУ-тай газар нутгийн маргааны асуудлыг эцэслэх хэлэлцээр хийхэд бэлэн байна” хэмээн Шинзо Абе хэлсэнийг Японы Киодо агентлаг мэдээллээ.
1855 оны ОХУ болон Японы хоорондох гэрээний дагуу Курилын арал гэж нэрлэдэг Итуруп, Кунашир, Шикотан и Хабомаи гэсэн дөрвөн арлыг Япон улс эзэмших ёстой гэдэг. Эдгээр дөрвөн арлыг дэлхийн хоёрдугаар дайны дараа тус хоёр улсын хооронд хийгдэх Энхийн гэрээг үзэглэсэн нөхцөлд ОХУ-д буцааж болох юм гэж япончууд үздэг. Энэхүү Энхийн гэрээ нь одоо болтол зурагдаагүй байгаа юм. Харин ОХУ дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлийн баримт бичгийн дагуу энэ дөрвөн арал ОХУ-ын мэдэлд шилжсэн гэдэг.
Владимир Путин 2014 онд Японд айлчлах товтой байсан ч цуцалж байсан. Энэ оны намар ОХУ-ын Владивосток хотноо болсон Эдийн засгийн форумын үеэр Владимир Путин, Шинзо Абе нар уулзсан бөгөөд энэ уулзалтын дүнд Владимир Путин Японд айлчлах тов түгсэн.
А.ШАРАВ