Ипотекийн зээлд 35.8 тэрбумыг гаргажээ

Хуучирсан мэдээ: 2016.12.13-нд нийтлэгдсэн

Ипотекийн зээлд 35.8 тэрбумыг гаргажээ

Монголбанкнаас арилжааны банкуудад өмнө нь олгосон ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрээс арав, арваннэгдүгээр сард олгогдсон 822 тэрбум төгрөгийг төлөх хугацааг зургаан сараас нэг жилээр сунгасан байна. Ингэснээр арилжааны банкууд нийт 822 тэрбум төгрөгийг Монголбанкинд энэ ондоо багтаж төлөх байсныг дараа онд төлөхөөр болж буй юм. Ипотекийн зээл ирээдүйн тэтгэврийн нөөц санд төвлөрсөн эргэн төлөлтөөр санхүүжигдэнэ гэсэн журмаар иргэдийг хамруулж буй. Энэ нь тухайн сард хэдий хэмжээний эргэн төлөлт хийгдэнэ, тэр хэмжээний мөнгө ипотекийн зээлд зориулагдана гэсэн үг юм. Монголбанкнаас арваннэгдүгээр сард ипотекийн зээлийн санхүүжилтэд зориулж 35.8 тэрбум төгрөгийг гаргажээ.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж