Б.Сэр-Од “Тал нутгийн марафон”-д түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

Б.Сэр-Од “Тал нутгийн марафон”-д түрүүлэв

“Улаанбаатар хотын аялал жуулчлал-2015” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулсан “Тал нутгийн марафон-2011” олон улсын марафон гүйлтийн тэмцээн өчигдөр Цонжин болдогт боллоо. Тэмцээний нээлтийн ажиллагаанд Зам тээвэр, хот байгуулалтын сайд, УИХ-ын гишүүн Х.Баттулга, нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа, Япон улсаас Монголд суугаа элчин сайд болон нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Аялал жуулчлалын газрын дарга нар оролцсон байна. Тэдгээр албаны төлөөлөгчдөөс УИХ-ын гишүүн Х.Баттулга, Япон улсын элчин сайд болон нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Ш.Сүхбаатар нар тамирчдын хамт гүйлтийн тэмцээнд оролцжээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын газар, Аялал, жуулчлалын газар, Монголын хөнгөн атлетикийн холбоо, Японы элчин сайдын яамнаас хамтран зохион байгуулсан нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Тал нутгийн марафон”-д тамирчид эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн насны ангилалд таван зайд өрсөлдсөн байна. Насанд хүрэгчдийн хагас марафон гүйлтэд эрэгтэйчүүдийн төрөлд ОУХМ Б.Сэр-од, эмэгтэйчүүдийн төрөлд ОУХМ Л.Отгонбаяр нар түрүүлжээ. Сануулахад, дээрх хоёр тамирчин Лондон-2012 олимпийн наадамд оролцох эрхээ аваад байгаа билээ.

Тэмцээний дүнг танилцуулъя.

Хөвгүүдийн  /1000 метр/

О.Билэгтсайхан  /Өмнөговь/
Т.Батсүх /Өмнөговь/
Ц.Баярмагнай /Хүч/

Охидын /1000 метр/

Н.Сэмжид /Хилчин/
Б.Солонго /Хилчин/
Э.Ариунтунгалаг /БГД/

60 наснаас дээш, эрэгтэй /3000 метр/

П.Доржбал /БГД/
Ж.Одгийв /Шри Чинмой/
Ц.Уул /УКТЭ/
Тусгай байр Патрик луйс /АНУ/

60 наснаас дээш, эмэгтэй /3000 метр/

Б.Сүнжидмаа /Смарт/
Л.Сэрчмаа /Хилчин/
Л.Сумъяа /Шри Чинмой/

40 – 59 насны, эрэгтэй /5000 метр/

Х.Энхболд /БГД/
Д.Дамдинжав /Хилчин/
Б.Болдбаатар /Говь – Алтай/

40 – 59 насны, эмэгтэй /5000 метр/

О.Уранчимэг /БГД/
Г.Батцэнд /БГД/
Ч.Пагамсүрэн Хүч/

Эрэгтэй /10 км/

Б.Доржпалам /БЦ 017/
Б.Сүрэнжав /Хүч/
Г.Одхүү /Алдар/

Эмэгтэй /10 км/

Б.Батцэцэг /Алдар/
Д.Бадамхатан /Хүч/
Г.Ундармаа /Хилчин/

Эрэгтэй /21 км/

Б.Сэр – Од /Хүч/
Onitsuka TOMONORI  /Япон Улс/
Ц.Бямбажав /ҮБТДС/

Эмэгтэй /21 км/

Л.Отгонбаяр /Ажнай/
Otani RUMI Япон Улс/
Д.Эрдэнэчимэг /Хүч/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж