Жон Керрийг Германы дээд шагналаар шагнав

Хуучирсан мэдээ: 2016.12.06-нд нийтлэгдсэн

Жон Керрийг Германы дээд шагналаар шагнав

Фото: © REUTERS/Fabrizio Bensch

ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргыг жинхэнэ найз ба хамгийн тууштай дипломат гэж нэрлэв.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон  Керри Берлинд сүүлчийн албан ёсны айлчлалаа хийх үеэр “ХБНГУ-ын өмнө байгуулсан гавъяаны одонг Франк-Вальтер Штайнмайерын гараас гардан авлаа гэж Deutsche Welle телевиз мэдээлжээ.

Одон гардуулах ёслол дээр Германы  Гадаад хэргийн сайд Керрийг “жинхэнэ найз” гэж нэрлэв.

“Энэ хүн бол миний мэдэх хамгийн тууштай дипломат юм” гэж Штайнмайер онцлоод Берлин, Вашингтоны хооронд нягт хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийг уриалсан байна.

“ХБНГУ өмнө байгуулсан гавъяаны төлөө” одонгоор онцгой зүтгэлийнх нь төлөө иргэншлэлийг нь үл хамааран улс төр, нийгэм, эдийн засаг, соёл, буяны салбарын зүтгэлтнүүдийг шагнадаг ажээ.

Энэ одонгоор ЗХУ-ын Ерөнхийлөгч асан Михаил Горбачёв, зохиолч Даниил Гранин, хүний эрхийн төлөө тэмцэгч  Арсений Рогинский, Людмила Алексеева, Украины боксчин, улстөрч Виталий Кличко нар шагнагдаж байжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж