УИХ-ын Тамгын газрын хуралдаан зохион байгуулах хэлтсээс өнөөдрийн /2016.12.05/УИХ-ын гишүүдийн ирцийн мэдээг гаргажээ.
Үүгээр 76 гишүүнээс ес нь гадаадад ажиллаж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Н.Учрал, Б.Ундармаа, Ц.Цогзолмаа нар АНУ-д, УИХ-ын гишүүн, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав БНСУ-д, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин ОХУ-д, УИХ-ын гишүүн Г.Занданшатар Швейцарьт, УИХ-ын гишүүн Ч.Улаан Тайваньд, УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан БНХАУ-д тус бүр ажиллаж байна.
Харин УИХ-ын гишүүн Х.Баделхан орон нутагт ажиллаж байгаа бол УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Д.Сарангэрэл, Л.Элдэв-Очир нар эмнэлгийн чөлөө авчээ.
Г.ХОРОЛ