Сагсан бөмбөгийн U10, U11 насны өсвөрийн эрэгтэй баг ОХУ-ын Эрхүү хотод болох олон улсын тэмцээнд оролцохоор болсон. Энэхүү тэмцээнд Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан УАШТ-ий медальт байрт шалгарсан багууд оролцох юм байна. Тэгвэл өсвөрийн улсын аваргаас медаль хүртсэн багууд дунд орон нутгийн ганц баг багтсан нь Говьсүмбэр аймгийн U-10 нас баг байжээ.
Арванхоёрдугаар сарын 22-ны өдөр Эрхүү хотноо болох олон улсын тэмцээнд Баянгол, Чингэлтэй, Говьсүмбэр, Монгол-3, "Хос эрэл" сургуулийн баг оролцохоор болсон байна.
ШИЛДЭГ БАГУУД:
U10 насанд
- Алтан медаль: Баянгол дүүрэг
- Мөнгөн медаль: Монгол 3-р сургууль
- Хүрэл медаль: Говьсүмбэр аймаг
U11 насанд
- Алтан медаль Чингэлтэй дүүрэг
- Мөнгөн медаль Хос эрэл сургууль
- Хүрэл медаль Монгол 3-р сургууль тус тус шалгарч Эрхүү хотноо болох олон улсын тэмцээнд оролцох эрхийг авчээ.
Ч.БОЛ