Үндэсний бөхийн цол дуудаачдын улсын IV удаагийн уралдааны шилдгүүд өнгөрөгч долоо хоногт тодорлоо. Энэ удаагийн уралдаанд 148 оролцогч ур чадвараа сорин өрсөлдсөнөөс гуравдугаар шатанд шилдэг найман оролцогч үлдсэн юм. Сүүлийн шатанд үлдсэн шилдэг цол дуудаачид арванхоёрдугаар сарын 3-ны өдөр финалын шалгаруулалтад орлоо. Ингээд дүн гарахад Төв аймгийн Зуунмод сумын харьяат, Налайх дүүргээс оролцогч Б.Цэрэндагва түрүүлж, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, бөхийн цолчин, засуул Б.Мөнхбаатар, Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, засуул Э.Хүрэлбаатар нар удаалсан юм.
ШИЛДЭГ НАЙМ:
- Төв аймгийн Зуунмод хотын харьяат, Налайх дүүргээс оролцогч Б.Цэрэндагва
- Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, бөхийн цолчин засуул Б.Мөнхбаатар,
- Говь-Алтай аймгийн Шарга сумын /Налайх/ харьяат, засуул Э.Хүрэлбаатар
- Дархан хотоос оролцогч Б.Дарханням
- Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, улсын засуул Т.Хэнбат,
- Увс аймгийн Ховд сумын харьяат Б.Гантулга
- Ховд аймгийн Чандманьсумын харьяат, засуул Б.Булгаа
- Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, цэргийн заан заан, уртын дууч Д.Алтаншагай нар шилдэг наймд шалгарлаа.
Цол дуудаачдын улсын IV удаагийн уралдааны тэргүүн байрт шалгарсан Б.Цэрэндагвад Булган сумын Бугат сумын харьяат, цолчин засуул Д.Пүрэвсүрэнгийн үр хүүхдүүд аавынхаа нэрэмжит "ЭРХЭМ ДЭЭД" хэмээх шагналыг мөн гардуулсан юм.
Ч.БОЛОР