Улсын Их Хурлын дарга өнөөдөр Ховд аймгийн Дуут, Манхан сумдын малчидтай уулзан, малчдын ахуй амьдрал, ажил байдалтай танилцах юм. Мөн томилолтынхоо хугацаанд Баруун бүсийн босоо тэнхлэгийн Ховд Манханы авто замын явц байдал, орон нутгийн бусад бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, Ховд аймгийн 80 жилийн ойн арга хэмжээнд оролцоно.
Улсын Их Хурлын даргыг орон нутагт ажиллахад Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Улсын Их Хурлын даргын зөвлөх Д.Батмөнх, Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцан хэлтсийн дарга Б.Золбаяр, хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагчид дагалдан ажиллана гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.