Сирид ажиллаж байсан Оросын цэргийн хээрийн эмнэлгийг террористууд буудан хоёр эмч амь үрэгдсэн байхад барууны улс орнууд юу ч хийхгүй байгааг ОХУ-ын Гадаад хэргийн яам эрс шүүмжиллээ.
ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдэхдээ “Арван хоёрдугаар сарын 5-нд Алеппо хотод байрлах ОХУ-ын явуулын цэргийн эмнэлэг цэргүүдийн дайралтад өртөж дэлбэрснээс хоёр эмч ноцтой шархдан, нэг нь удалгүй амь үрэгдлээ. Гэсэн хэдий ч барууны улс орнуудын зүгээс дээрх явдлыг жигшүүртэй хэрэг хэмээн тооцсон нэг ч үг сонссонгүй” гэжээ. ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас барууны улс орнуудын Сирид улс төрийн идэвхтэй тоглолт хийдэг атлаа дээрх үйл явдлаар байр сууриа илэрхийлэхгүй байгааг шүүмжилсэн байна.
Яамны хэвлэлийн төлөөлөгчийн хэлж буйгаар угтаа иймэрхүү хэрэг гарах тоолонд АНУ тэргүүтэй барууны улс орон идэвхтэй мэдэгдэл хийдэг аж.“Бид барууны хамтрагчдаа Сирид улс төрийн тоглолт хийн, хэвлэлээр гүжирдэн, тархи угаах ажиллагаа явуулахын оронд терроризмтой тэмцэх тал дээр нэгдэхийн уриалж байна” хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдэгджээ.
Их Британи болон Францын тал Алеппо хот дахь Оросын Зохицуулах төв, яаралтай тусламжийн төвөөр дамжин тусламж, хүмүүнлэгийн ажил тус бүсэд өрнөдөг гэдгийг мэддэг атлаа ОХУ-ын Сирийн зүүн хэсэгт дайны гэмт хэрэг явуулахаа зогсоохыг шаардаж байна. Дээрх хэрэг бол барууны улсуудыг тусламжтайгаар амьд гарсан террорист, хэт даврагсдын арга ядсан оролдлого гээд явуулын эмнэлэг дэлбэрсэн хэргийг АНУ, Их Британид эзэнтэй террористууд үйлдсэн хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдлээ.
Г.АНУДАРЬ
Эх сурвалж: RT