Шинэ сценари: АН-ын дарга Г.Батхүү юу, С.Эрдэнэ үү?

Хуучирсан мэдээ: 2016.12.06-нд нийтлэгдсэн

Шинэ сценари: АН-ын дарга Г.Батхүү юу, С.Эрдэнэ үү?

Арван жил завсарласны эцэст Ардчилсан намын Зургадугаар их хурал өнөөдөр Соёлын төв өргөөнд эхэллээ. Их хуралд нийтдээ 1210 төлөөлөгч оролцож байгаа юм. Үүний 450 нь анхан шатны байгууллагаас сонгогдсон төлөөлөгч, үлдсэн нь фракциудын төлөөлөл гэж Б.Баабар жиргэж байсан.

Өчигдөр шөнө орой болтол хуралдсан Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын дараа өнөөдөр болох Их хурлын сценари өөрчилсөн гэх албан бус мэдээлэл сонсогдож эхэллээ. Өөрөөр хэлбэл, үндэс дүрмээс илүү намын даргад ач холбогдол өгсөн Ардчилсан намын зарим фракци унтаад босохын зууртаа удтал хүлээсэн Их хурлаараа хэлэлцэх сэдэв, намын дарга дээрээ тохиролцсон бололтой.

Ардчилсан намын Их хурлаар үзэл баримтлал, үндсэн дүрмээ хэлэлцэж, шинэ дүрмийн дагуу сар шинийн өмнөхөн шинэ даргаа саналын эрхтэй нийт гишүүдээсээ сонгоно гэсэн мэдээллийг Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлөөс өгч байсан юм. Гэвч, өчигдөр шөнө орой болтол хуралдсан Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын дараа өнөөдөр болох Их хурлын сценари өөрчилсөн гэх албан бус мэдээлэл сонсогдож эхэллээ. Өөрөөр хэлбэл, үндэс дүрмээс илүү намын даргад ач холбогдол өгсөн Ардчилсан намын зарим фракци унтаад босохын зууртаа удтал хүлээсэн Их хурлаараа хэлэлцэх сэдэв, намын дарга дээрээ тохиролцсон бололтой.

Өнгөрсөн таван сар намын шинэчлэлийн тухай ярьж, үзэл баримтлал, үндсэн дүрэм, өнгө далбаанаасаа эхлээд өөрчилж, хагас босоо тогтолцоотой нам болохоо илэрхийлж байсан Ардчилсан намын дунд Их хурал эхлэхтэй зэрэгцээд С.Эрдэнэ, Г.Батхүү нар урьд шөнөжингөө унтах завгүй хор найруулсан гэх хардлага ч гарч эхэллээ. Их хурлын 1210 төлөөлөгчийн 900-г нь тэд багцалж, хүн тус бүрт 500 мянган төгрөг тараасан гэх сураг ч сонсогдож байна.

Ардчилсан намын даргад өрсөлдөнө гэдгээ П.Цагаан, Д.Эрдэнэбат, Л.Болд, С.Эрдэнэ, Ж.Батзандан, Л.Гантөмөр Г.Батхүү нар Их хурлаас өмнө зарласан билээ.

Нийтлэлч Б.Баабар  ҮЗХ-ны  хурлын үеэр нэгэнтээ С.Эрдэнэ рүү чичилж, “С.Эрдэнийг Ардчилсан намын даргаар сонгоод шоронд орсон хойгуур та нар эргэж очих юм уу” хэмээн хатуухан шүүмжилж байсан. Тэгвэл энэ удаад Их хурлаар хэлэлцэх асуудлыг сценари үнэхээр өөрчлөгдсөн бол Ардчилсан намын шинэ дарга хэн бэ гэдэг нь өнөө маргаашгүй тодрох бололтой.

Харин Г.Батхүү юу, С.Эрдэнэ үү эсвэл өөр нэгэн үү? Түүнчлэн Г.Батхүү намын даргаар сонгогдоод дараа нь Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх нь гэж Их хурлын зарим төлөөлөгчид хардаж байгаагаа нуусангүй. Ардчилсан намын Их хуралдаа оролцохоор  З.Энхболд, Н.Алтанхуяг, Я.Санжмятав, Н.Батбаяр, Ч.Сайханбилэг, Р.Амаржаргал, М.Зоригт, Ц.Оюунгэрэл, Д.Эрдэнэбат, С.Одонтуяа, С.Ламбаа, Л.Эрхэмбаяр нар хүрэлцэн иржээ.

 Б.ХОНГОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж