Орос эмч Сирид амь үрэгдлээ

Хуучирсан мэдээ: 2016.12.06-нд нийтлэгдсэн

Орос эмч Сирид амь үрэгдлээ

Фото: Михаил Алаеддин / РИА Новости

Сирийн Алеппо хот дахь ОХУ-ын цэргийн шуурхай госпиталийг исламын дайчид буудах үеэр нэг хүн амь үрэгдлээ гэж ОХУ-ын БХЯ мэдээллээ.

Хэрэг явдал арванхоёрдугаар сарын 5-ны өдөр болсон бөгөөд тухайн үед эмнэлэгт нутгийн иргэдийг хүлээн авч үзлэг хийж байжээ.

“Госпиталийн хүлээн авах тасагт мина дэлбэрч, оросын цэргийн эмч эмэгтэй амь үрэгдэж, хоёр эмч хүнд шархадлаа. Эмнэлэгт үзүүлэхээр ирсэн  нутгийн иргэд ч бас шархадлаа” гэж БХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч хошууч генерал Игорь Конашенков мэдэгдлээ.

Оросын цэргийн шуурхай госпиталийг Алеппо хот руу илгээх даалгаврыг Ерөнхийлөгч Владимир Путин  арваннэгүгээр сарын сүүлчээр өгсөн юм. Энэ дагуу 100 ортой эмнэлгийг Алеппод байгуулсан юм. Тус эмнэлэг өдөрт 420 өвчтөнд үзлэг хийх амбулаторийн хүчин чадалтай, бас хүүхдийн тасагтай.

Үүний зэрэгцээ ОХУ-ын Онцгой байдлын яам 50 ортой шуурхай эмнэгийг бас Алеппод байгуулаад байгаа. Энэ эмнэлэг өдөрт 200 хүнд үзлэг хийх хүчин чадалтай.

Эмчээс гадна оросын цэргийн хоёр дахь албан хаагч амь үрэгдсэн тухай “Интерфакс” агентлаг мэдээллээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж