Долоо хоног бүрийн даваа гаригт УИХ дахь намын бүлэг хуралддаг. Тэгвэл энэ долоо хоногт хоёр намын бүлэг Төрийн ордонд хуралдсангүй. УИХ дахь МАН-ын бүлэг өргөтгөсөн хурлаа 10.00 цагаас зарлаж, “Тусгаар тогтнолын ордон”-д хуралдахаар болсон. Бүлгийн хурлаар эдийн засгийн хямралаас гарах асуудлаа хэлэлцэх аж.
Харин Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн хурал 10.00 цагаас “Шонхор” таурт эхэлжээ. Ардчилсан намын зургадугаар их хурал арванхоёрдугаар сарын 6-нд буюу маргааш болох тул намын бүлгийн хурлаа хойшлуулжээ. Ингээд Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар VI Их хурлын бэлтгэл ажлын талаар хэлэлцэж байна.
Т.НОМИН