Ус шавхан зайлуулсны төлбөр орон нутгийн төсөвт төвлөрнө

Хуучирсан мэдээ: 2016.12.05-нд нийтлэгдсэн

Ус шавхан зайлуулсны төлбөр орон нутгийн төсөвт төвлөрнө

Усны үндсэн бодлогоор гадаргын усыг ашиглаж байгаа тохиолдолд төлбөрийг 99 хувь чөлөөлсөн байдаг бол гүний ус буюу усны нөөц ашигласны төлбөрийг авах зохицуулалттай байдаг.

Учир нь гүний ус нь олон зуун жилийн турш хуримтлагдаж нөөц бий болдог учраас байгалийн нөөц ашигласны төлбөр тавигддаг байна. Орхон аймаг нь Сэлэнгэ мөрний сав газрын ай сав газраас гүний усыг татаж үйлдвэрлэл үйлчилгээ, хүн амын усны хэрэгцээг хангадаг. Ашигласан усны төлбөр нь Булган аймгийн төсөвт суугддаг.

Жилдээ 10-11 орчим тэрбум төгрөг төвлөрдөг байна. Харин аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Сэлэнгэ голын сав газрын захиргаа нь ус шавхан зайлуулсны төлбөрийг Эрдэнэт үйлдвэрт дүгнэлт гаргаж усны төлбөрийг оногдуулж явдаг. 2014-2016 оны хооронд нийтдээ ус шавхан зайлуулсны төлбөрт 700 гаруй сая төгрөг орон нутгийн төсөвт төвлөрүүлэх гэрээг хийсэн байна.

Одоогийн байдлаар энэхүү мөнгө орон нутгийн төсөвт төвлөрөөгүй байгаа гэнэ. Ус ашигласны төлбөрт төвлөрсөн мөнгийг байгаль хамгаалах үйл ажиллагаанд зарцуулах Монгол улсын засгийн газрын 43-р тогтоол байдаг байна.

Эх сурвалж: erdenetinfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж