Аль-фараби нэрэмжит Казак Үндэсний их сургууль нь боловсрол олгохдоо өөрийн шинэ системийг нэвтэрүүлэхийн тулд тус сургуулийг олон улсын өндөр түвшиний стандартад нийцэхүйц сургалтын төрөл рүү шилжүүлсэн бөгөөд олон улсын хэмжээнд дээд боловсрол олгох тэргүүлэх байгууллагын нэг болохын төлөө сургуулийн хэмжээнд явуулж буй боловсрол, эрдэм шинжилгээг аж үйлдвэрлэлд суурилан заах боловсролын тогтолцоо руу шилжих зарчмын үндсэн дээр сургалт явуулж байна.
Сүүлийн гурван жилийн дотор Казах Үндэсний их сургууль нь QS World University Rankings Дэлхийн их сургуулийн зэрэглэл рейтингийн түвшингээр 350-р байр эзэлсэн бөгөөд энэ жилд олон улсын хэмжээнд 800 гаруй тэргүүлэх их сургуулиудын дундаас 275-р байр эзэлж топ 300 сургуулийн эгнээнд жагсав. Тус сургууль маань оршин үеийн бүх зэрэглэлийн төрлөөр тэргүүлэгч сургуулиудын нэг нь болж байгаа юм. Энэ бол тохиолдлын зүйл биш гэдгийг дашрамд дурдахад таатай байна. Тус сургууль маань олон талт цогц хөтөлбөртэй Казахстаны тэргүүлэх чадвар бүхий боловсролын дээд байгууллага юм. Казах Үндэсний их сургуулийн олон зэрэг дэвтэй боловсролын систем нь дараах байдалтай:
- бакалавр
- магистр
- доктор
Тус сургуульд засгийн газрын тэтгэлэг болон гэрээ хэлэлцээрээр элсэн орох боломжтой бөгөөд 180 гаруй мэргэжил олгох сургалттай. Энэхүү сургуулийнн маань босго алхсан олон мянган суралцагчдад зориулж сурлагын олон талт цогц бололцоо боломжууд бүрэн хангагдсан байгаа билээ.
Манай сургуулийн эрхэм зорилго академик бодлогонд тулгуурлан суралцагчдад зөвхэн боловрол олгохоос гадна үндэсний уламжлалт хүмүүжил эзэмшүүлэх, гадаад дотоодын харилцаанд суурилсан шинжлэх ухааны ололт амжилтыг ихээр танилцуулах, улмаар эзэмшсэн мэдлэг боловсролоо амьдрал практик болон шинжлэх ухааны байдлаар хэрэгжүүлэн ашиглахад чиг баримжаа олгоход оршино. Тухайлбал Хэл бичгийн ухаан, олон улсын хэлний факультетийн “гадаад хэл болон орчуулга судлалын танхим нь” үүнд асар их боломж олгодог. Уг тэнхимын суралцагчид маань хос хэлтэй мэргэжилтэн болж төгсөх онцлогтой юм. Анхны гадаад хэл нь англи хэл байдаг бол, хоёр дахь нь герман болон франц хэл. Өнөөгийн өндөр хөгжилтэй нийгэмд ганц англи хэлтэй байх нь хөдөлмөрийн заах зээлд шаардлага хангахгүй байдалд хүргэж байна. Иймээс гадаад хэлийг оюутанууд маань зөвхэн нэг хэлээрээ хязгарлагдахгүй илүү олон хэл эзэмшиж чадвал боловсролын зах зээлд улмаар тив дэлхийн түвшинд өөрсөлдөх бүрэн чадвартай мэргэжилтэн болж төгсөхөөрөө давуу талтай юм. Иймд гадаад хэлний тэнхимийн болон орчуулга судлалын төвийн оюутанууд, магистрант, докторант болон багш нарын идэвхтэй хамтын ажиллагааны үндсэнд янз бүр сэдвийн хүрээнд чадваржуулах сургалтууд, мастер-ангиудын уулзалт, семинарууд, гадаад хэлний (англи, герман, франц, хядад, грек, турк) сургалтуудыг ихээр зохион байгуулдаг юм. Энэ дашрамд ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэгч сурган хүмүүжүүлж буй багш, эрдэмтэнүүд маань орчин үеийн боловсролын парадигмд нийцсэн өндөр мэдлэг, чадвартай байгаагын ил тод илрэл юм.
PhD Д.А. Карагойшиева
/Гадаад хэл бичгийн ухаан болон орчуулга судлал
тэнхимийн эрхлэгч доктор/
М. Жанабекова
/Хэл бичгийн ухааны дэд профессор багш/