Хэт баруунтан Австрийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдлаа

Хуучирсан мэдээ: 2016.12.05-нд нийтлэгдсэн

Хэт баруунтан Австрийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдлаа

Норберт Хофер

Австрийн хэт барууны чиглэлийн Эрх чөлөөний намын (АЭЧН) нэр дэвшигч Норберт Хофер арванхоёрдугаар сарын 4-нд болсон төрийн тэргүүний давтан сонгуульд ялагдсанаа хүлээв. Өөрийн албан ёсны цахим хуудсанд, сонгогчдоо талархал илэрхийлээд ялагдалдаа ихээхэн гутарлаа гэж бичжээ.

Австрийн ДХЯ-ны мэдээгээр, Хофер 39,6 хувийн санал авчээ. Түүний өрсөлдөгч Ногоон намын лидер байсан Александер Ван дер Белленыг сонгогчдын 60,4 хувь дэмжлээ.

Сонгуулийн өмнө Хофер мэдэгдэхдээ, ялсан тохиолдолд хамгийн түрүүнд очих орнуудын нэгээр Оросыг нэрлэж байлаа. Мөн тэрээр Ерөнхийлөгчийн хугацаандаа Брюссель Brexit-ийн дараа засгийн төвлөрүүлж эхэлбэл Австрийг ЕХ-ноос гаргах асуудлаар бүх нийтийн сонгууль явуулна гэсэн юм.

Тус орны Үндсэн хуулийн цэц тавдугаар сарын 22-ны сонгуулийн дүнг хүчингүйд тооцсоны дараа Австрийн Ерөнхийлөгчийн дахин сонгуулийг арванхоёрдугаар сарын 4-нд явуулахаар товлосон юм. АЭЧН өмнөх сонгуулийн сонгуулийн шуудангаар авсан дүнг зөрчилтэй гэж үзэн Үндсэн хуулийн цэцэд хандсан билээ.

Сонгуулийн хэсгийн хороодын санал асуулгаар, Хофер тэргүүлж яваад дараагийн өдөр нь шуудангаар ирсэн саналын хуудсыг тоолоход Ван дер Беллен 0,3 хувийн давуутайгаар ялсан байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж