Самранд явсан иргэд осгожээ

Хуучирсан мэдээ: 2016.12.06-нд нийтлэгдсэн

Самранд явсан иргэд осгожээ

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн Баруун моностой гэдэг газар самарт явж байсан иргэд сураггүй болсон гэх дуудлага Онцгой байдлын ерөнхий газарт арванхоёрдугаар сарын 2-нд иржээ.

Тодруулбал, Орхон аймгийн харьяат иргэн 46 настай эмэгтэй Г, 38 настай эрэгтэй Н нар өнгөрсөн сарын 14-нөөс хойш сураггүй болсон байна. Мөн өнгөрсөн сарын 28-наас хойш иргэн 38 настай эрэгтэй Г сураггүй болжээ.

Улмаар Онцгой байдлын газрын зургаан албан хаагч, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн нийлсэн 19 хүн шуурхай ажиллаж энэ сарын 4-ны 12:40 цагт Хүдэр сумын Баянцагаан багийн Баруун моностой гэдэг газраас иргэн 46 настай эмэгтэй Г, 38 настай эрэгтэй Н нарыг осгож нас барсан байсныг олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Харин иргэн Г буюу 38 орчим настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: ERDENETINFO.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж