Энэ жил Орхон аймаг “ХДХВ-Дохоос сэргийлэх нь та бидний гарт” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. Монгол улсын хэмжээнд арваннэгдүгээр сарын байдлаар ХДХВ-ДОХ-н халдвартай 218 тохиолдол бүртгэгдсэн байдгийн 62 хувь нь 25-34 насныхан бөгөөд 99 хувь нь бэлгийн замаар халдварласан байдаг байна.
Орхон аймгийн хэмжээнд нийт халдварт өвчний 25 хувийг БЗХӨ эзэлж байна. Үүний 48,9 хувь нь тэмбүү, 22.8 хувь терхомназ, 21.6 хувь нь мөөгөнцөр, 6.6 хувь нь заг хүйтэн өвчин эзэлж байна.
Насны хувьд 15-34 насныхан илүү өвчлөлтгүй байна. Тиймээс эрүүл мэндийн газраас залуучуудад чиглэсэн аймгийн 5 их дээд сургуулийн 1657 оюутанд үзлэг шинжилгээ зохион байгуулсан ба өнөөдөр МУИС-н оюутан залуусын үзлэгээр үргэлжилж байна.
Мөн иргэдэд чиглэсэн сургалт сурталчилгаа зохион явуулж,залуучуудын оролцсон дэвжээ уралдаан, шилдэг илтгэлийн тэмцээн зохион явуулж байна.
ЭХ СУРВАЛЖ: ERDENETINFO.MN