22 компанийн 34,123 хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2016.12.05-нд нийтлэгдсэн

22 компанийн 34,123 хувьцаа арилжжээ

2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 22 хувьцаат компанийн 34,123 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцаа өсч, 7 хувцаат компанийн хувьцаа буурсан бол 2 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа. Үүнээс “Шарын гол” компани хамгийн өндөр буюу 6.30-иар өссөн бол “Хорин хоёрдугаар бааз” 6.28%, “Дөрвөн уул” 4.56%-иар тус тус өслөө. Мөн 3,007 ширхэг Засгийн газрын үнэт цаас хоёрдогч зах зээл дээр арилжигдаж 326,276,446.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

Энэ өдөр "MSE ALL" индекс 791.00 нэгж болж 0.44%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,378,687,729,327.00 төгрөг боллоо.  

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.  

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж