Сирийн Алеппо хотын террористуудын командлагчийг устгажээ

Хуучирсан мэдээ: 2016.12.05-нд нийтлэгдсэн

Сирийн Алеппо хотын террористуудын командлагчийг устгажээ

Сирийн Алеппо хотын зүүн хэсэгт бүслэгдсэн хэд хэдэн групп нэгдсэн бүтцэд орж байгаа тухай өмнө мэдээлсэн байлаа.

Шинээр нэгдсэн “Алеппогийн арми” гэх террористуудын ерөнхий командлагч Абдель Рахман Нур гэгчийг Сирийн армийн тусгай ажиллагаагаар устгасан тухай хэвлэлүүд мэдээлэв.

Террористуудын тархай бутархай "Жебхат ан-Нусра", "Ахрар аш-Шама", "Нур ад-Дин аз-Занки" бүлгийнхэн хүчээ нэгтгэн “Алеппогийн арми” нэртэй шинэ бүтцэд орсон байна .

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж