Соёлын төв өргөөнд 11.40 буюу морин цагт эхэлсэн Ардчилсан намын Их хурал улс төрийн хүрээний анхаарлын төвд байна. Тус намын их хурал 2007 оноос хойш нийтдээ есөн жилийн дараа болж байна. УИХ, аймаг, орон нутгийн сонгуулиар ялагдал хүлээсэн Ардчилсан намын шинэчлэл нийгэмд хүлээлт үүсгээд буй. Өнөөдөр/2016.12.06/ өглөө тус намын Их хурлын төлөөлөгчид Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Тус намын зургадугаар Их хуралд намын дарга З.Энхболд илтгэл тавьж байна. Түүний илтгэл эдийн засаг болоод эрх баригчдыг чиглэжээ. Тэрбээр, засгийн эрхийг барьж байгаа МАН-ын амлалт, бодлогыг “бут ниргэж”, өнгөрсөн таван сар Ардчилсан намын бодлогуудыг шүүмжилсэн эрх баригчдын улстөржилтөд хариулт өглөө.
Тэрбээр “Сонгуулийн үед царцааны нүүдлээс болж Хөвсгөл, Увс, Баянхонгор зэрэг аймагт Ардчилсан нам 10-аадхан саналаар ялагдсан. УИХ-ын сонгуулиар нэг хүний саналыг дахин дахин өгсөн ноцтой асуудал гарсан. Монгол Ардын нам сонгуулиар мөнгө тараасан. Гэвч, хууль, шүүхийнхэн нүдээ аниад өнгөрсөн. МАН-ыг засагтаа оруулсан нь Үндсэн хуулийг өөрчлөх явдал байсан. Гэвч, Үндсэн хуулийг өөрчилж чадаагүй. Ардчилсан намыг хагаралдуулах оролдлого удаа дараа гарсан. Ардчиллаар замнасан 26 жилд аль нэг нам дараалан ялалт байгуулсан удаа байсангүй. Дөрвөн жилд нэг удаа эрх баригчдаа сольдог сонгогчтой болжээ. Сүүлийн долоон сонгуулиар сонгогчид дөрвөн жил тутамд эрх баригч намаа сольж ирсэн. Үүнээс харахад ард түмэн маш богино хугацаанд үр дүнг харж байдаг. Найм дахь сонгуулийн үр дүнг таавал хэрвээ бид сөрөг хүчний ажлаа сайн хийвэл, одоо хийх шинэчлэлээ сайн хийвэл 2020 онд Ардчилсан нам ялах боломжтой. Бид улс төрийн тавцанд гол тоглогч байсаар байгаа шүү. Сонгуульд 65 суудал авчихаад МАН сонгуулиар амалсан амлалтаасаа буцаж, өнгөрсөн дөрвөн жил хийсэн ололтоосоо ухарсан. Ямар засгийн газар байгуулсныг та бүхэн харж байгаа” гэлээ.
Би Ардчилсан намын даргаар хоёр жил ажилласан. Ардчилсан намыг би фракцигүй, бодлогын нам болгохоор зорьсон. Намын даргыг намын нийт гишүүдээсээ сонгогддог байх нь зөв гэдэг бол манай намын бодлогын томоохон шинэчлэл болно. Ардчилсан нам өөрийн байгуулсан засгаа унагах нь бодлогын өрсөлдөөн биш гэдгийг хүлээн зөвшөөрч, үүнийг дахин гаргахгүйн тулд дүрмээ өөрчлөх ёстой
Өнгөрсөн сонгуулиас хойш нам жим байсан Ардчилсан намын дарга З.Энхболдын Их хурал дээрээ тавьсан шүүмжлэл эрх баригчдыг шүүмжлэхэд чиглэгдэж байлаа. Тухайлбал, бондын мөнгийг ард түмэн төлнө гэж улстөржүүлээд байна. МАН гишүүдийнхээаа авсан зээлийг ард түмнээр төлүүлнэ гэж ямар ч тохиолдолд байхгүй. МАН-ын ургийн мод өдрөөс өдөрт нахиалан цэцэглэж байна. Дэлхийн энх тайваны бэлгэ тэмдэг Далай багш Монголд өмнө нь ирж л байсан явж л байсан. Энэ бүхнийг бид дипломат аргаар шийддэг байсан. Тэгсэн өнөөдөр хилийн хураамжаа нэмэгдүүлж, бүх албан ёсны хэлэлцээрээ зогсоочихоод буруутанг хайж байна. МАН ажлаа хий. Сүүлийн үед дэлхий даяар яригдаж байгаа нэг асуудал бол баян, хоосны ялгаа. Цөөн тооны Монголын улстөрч оффшор данстай, оффшор компанитай байгаа талаар их ярьж байна. Манай УИХ, Засгийн газар оффшортой эвлэрэхгүй байх юм бол хуулийн хяналтныхнаар асуулгахад мэдээлэл авах бүрэн нээлттэй болсон. АН-ын үед эрдэс баялгийн үнэ тасралтгүй өсч байсан бол МАН-ын үед коксжих нүүрний үнэ өслөө. Эрх баригч МАН-ынхан дөрвөн тэрбумын өр тавихаар 40 сая тоннын нүүрсээ зар. МАН-ын төрийн ажлын туршлагагүй, мэргэжлийн бус сайд дарга нар, Монголбанкны ерөнхийлөгч нар зөвхөн Ардчилсан намыг гутаан доромжилсноос болоод эдийн засаг уналтад орсон. Ийм хүмүүстэйгээ хариуцлага тооц. Би Ардчилсан намын даргаар хоёр жил ажилласан. Ардчилсан намыг би фракцигүй, бодлогын нам болгохоор зорьсон. Намын даргыг намын нийт гишүүдээсээ сонгогддог байх нь зөв гэдэг бол манай намын бодлогын томоохон шинэчлэл болно. Ардчилсан нам өөрийн байгуулсан засгаа унагах нь бодлогын өрсөлдөөн биш гэдгийг хүлээн зөвшөөрч, үүнийг дахин гаргахгүйн тулд дүрмээ өөрчлөх ёстой гэлээ.
Б.БАТ